Хоёрдогч түүхий эд дахин боловсруулалт

Бид байгалийн шавхагдах нөөц баялгийг хайрлан хамгаалах, байгальд хаягдах хог хаягдлын хэмжээг бууруулах зорилгоор ороогч болон багцлагч хальс үйлдвэрлэлийнхээ 30-аас дээш хувийг дахин боловсруулсан түүхий эдээр орлуулж стандартын шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна.

Багцлагч болон ороогч хальсны дахин боловсруулалт

Ингэхдээ харилцагч байгууллагуудын үйлдвэрлэл, үйл ажиллагааны шат дамжлага бүрд ашиглалтаас гарч буй төрөл бүрийн хуванцар хальсыг дахивар цуглуулах цэгүүдээрээ дамжуулан хоёрдогч түүхий эдээр татан авч дахин боловсруулалт хийдэг.

Үйл ажиллагааны байгаль орчин болон эдийн засгийн үр шим
Байгаль дахь хог хаягдлыг бууруулна
Шавхагдах нөөц баялгийг хэмнэж, хүлэмжийн хийг бууруулна
Импортыг орлоно
Бүтээгдэхүүний үнийг бууруулна

Дахин боловсруулах үйл ажиллагааны ерөнхий зураглал

Угаах шугам


Үрэл боловсруулах шугам

Хоёрдогч түүхий эдийн татан авалт

Түүхий эд өгөх дуудлагын утас
7755 0101 8909 4433

Бид хоёрдогч түүхий эдийг харилцагчид, дэлгүүрүүд, дахивар авах цэг, хаягдлын цэгүүдээс зориулалтын автомашинаар татан авдаг.

Хуванцрын төрөл
  • Ус, ундаа багцлагч хальс
  • Ороогч хальс
Цуглуулах сав

Полиэтилен төрлийн хуванцар хаягдлаа манай компанид нийлүүлсэн аж ахуй нэгж байгууллагуудад ангилан ялгаж хадгалах зориулалтын сав байршуулна.

Жин хэмжүүр, хуваарь

Дахиврыг баталгаажсан кран жингээр жинлэнэ. Татан авалтыг тогтсон цаг хугацаанд хийж гүйцэтгэнэ.

Бидний тухай

Мултипак ХХК нь багцлагч болон ороогч хальсыг харилцагчдынхаа шаардлагад нийцүүлж үйлдвэрлэдэг. Бид баглаа боодлын чиглэлээр уян хатан боломжуудыг нэг цэгээс санал болгож байна.

Холбоо барих

Баянгол, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж, Мултипак үйлдвэрийн байр

7755 0101
9904 5931

[email protected]