2025/09/09

Чехийн Байгаль орчны яамны хог хаягдлын менежмент хариуцсан дэд сайд айлчиллаа

🇨🇿🇲🇳Бүгд Найрамдах Чех Улс, Монгол Улсын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд , мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөгчид “Мултипак” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, хог хаягдлын дахин боловсруулалт, байгальд ээлтэй шийдлийн талаар туршлага солилцон, хамтын ажиллагааны боломжийг ярилцлаа.
“Мултипак” ХХК нь сав, баглаа боодлын үндэсний үйлдвэрлэлд бодит хувь нэмэр оруулж, анхдагч болон дахин боловсруулсан түүхий эдээр “Цэмбий”, “Жимбий” брэндийн хүнсний болон үйлдвэрлэлийн зориулалттай Багцлагч, Ороогч хальс үйлдвэрлэн, импортыг орлох бүтээгдэхүүнийг эх орондоо нийлүүлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад бодит хувь нэмэр оруулж байна.
Энэхүү уулзалт, шат шатны авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд нягт хамтын ажиллагаа нь бидний салбартаа тэргүүлэх урам зоригийг нэмэгдүүлж, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлийг бадраасан он жилүүд үргэлжилж байгаад бид бүхэн баяртай байна.

Бидний тухай

Мултипак ХХК нь багцлагч болон ороогч хальсыг харилцагчдынхаа шаардлагад нийцүүлж үйлдвэрлэдэг. Бид баглаа боодлын чиглэлээр уян хатан боломжуудыг нэг цэгээс санал болгож байна.

Холбоо барих

Баянгол, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж, Мултипак үйлдвэрийн байр

7755 0101
9904 5931

[email protected]