2023/10/03

Каритас “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын тогтвортой байдлыг хангах” төслийн хүрээнд хамтран ажиллаа

2023 оны эхнээс бид Каритас Чех ОУТББ-ийн авч хэрэгжүүлж буй “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын тогтвортой байдлыг хангах” төслийн хүрээнд зохион байгуулагдсан төрөл бүрийн маркетингийн сургалт, сурталчилгаа болон ногоон санхүүжилт татахтай холбоотой нетворкингийн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцлоо. Каритасын хэрэгжүүлж буй ажлуудад бид идэвхтэй хамрагдсанаар бид өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлахаас гадна Германы Эссэн хотод болсон AMI expo арга хэмжээнд компаниасаа төлөөлөгч оролцуулсан зэрэг олон үр дүнтэй ажлуудын ард гарлаа.

Бидний тухай

Мултипак ХХК нь багцлагч болон ороогч хальсыг харилцагчдынхаа шаардлагад нийцүүлж үйлдвэрлэдэг. Бид баглаа боодлын чиглэлээр уян хатан боломжуудыг нэг цэгээс санал болгож байна.

Холбоо барих

Баянгол, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж, Мултипак үйлдвэрийн байр

7755 0101
9904 5931

[email protected]