2023/10/03

E2B Plus үйлдвэртэй танилцлаа

МУЛТИПАК ХХК-ний Гүйцэтгэх захирал Э.ТОД-ОД БНСУ-д урьдчилан айлчлал хийж, бизнесийн шинэ санаа мөн түүнчлэн хамтран ажиллах боломжийг судалсан бөгөөд энэхүү айлчлалын үр дүнд бид бүхэнд тухайн үйлдвэртэй танилцах технологи, маркетинг хөгжүүлэлт хийх боломжийн талаар дахин ярилцах боломж бүрдсэн юм. Ийнхүү E2B PLUS LLC-н урилгын дагуу 2023.6/10-6/18-ий хооронд БНСУ-д айлчлах нөхцөл бүрдсэн юм. Бид энэхүү айлчлалаар E2B Plus компанийн харилцагч үйлдвэрүүдийн үйл ажиллагаа болон гадаад зах зээлийн хамрах хүрээтэй танилцсан бөгөөд тухайн үйлдвэрүүд нь хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн нэг бүтээгдэхүүнийг нэр төрөл, шинж чанар ялгаатай олон төрлөөр үйлдвэрлэдэг нь E2B Plus –ын хувьд дээрх үйлдвэрүүдэд ТЭМ нийлүүлж, бүтээгдэхүүнийг худалдан авч цааш борлуулдаг бизнес модель нь их таалагдсан.

Бидний тухай

Мултипак ХХК нь багцлагч болон ороогч хальсыг харилцагчдынхаа шаардлагад нийцүүлж үйлдвэрлэдэг. Бид баглаа боодлын чиглэлээр уян хатан боломжуудыг нэг цэгээс санал болгож байна.

Холбоо барих

Баянгол, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж, Мултипак үйлдвэрийн байр

7755 0101
9904 5931

[email protected]