2023 оны 04 сарын 17-22-ны хооронд Хятадын Шэньжэнь хотод зохион байгуулагдсан хуванцрын технологийн томоохон үзэсгэлэн яармаг болох “CHINAPLAS 2023” арга хэмжээнд хуучин харилцагчидтайгаа харилцаагаа үргэлжлүүлэх, шинэ технологи судлах, нетворкинг үүсгэх зорилгоор МУЛТИПАК компанийн хамт олон нийт 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Үндсэн болон туслах түүхий эд материал үйлдвэрлэгч Shenzhen Beihua Plastic Co.,Ltd, Meijoy Material Inc, Changzhou Gaia Material Science Co.,Ltd, Yang Tian Environmental Masterbatch Co.,Ltd гэх мэт компанитай холбоо тогтоож чадлаа.
Мөн түүнчлэн, манай хальс үйлдвэр болон дахин боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид болох XHD, Plastar, KOOEN-ийн танхимуудаар зочилж, тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлуудаа ярилцан, сэлбэг хэрэгслээ бэлтгэлээ. Мөн тухайн үйлдвэр тус бүрээс инженер техникийн ажилтнуудыг урин авчирч, тохиргоо болон засвар үйлчилгээ хийлгэх ажлыг ярилцаж тохиролцсоны дагуу Plastar болон KOOEN-ийн инженерүүд энэ оны 05 болон 06 дугаар саруудад тус тус хүрэлцэн ирж, бидэнд технологийн зааварчилгаа амжилттай өгөөд байгаа бол, XHD-ийн үйлдвэрт өөрсдийн мэргэжилтнүүдээ дадлагажуулах хөтөлбөрт хамруулахаар боллоо.
Мултипак ХХК нь багцлагч болон ороогч хальсыг харилцагчдынхаа шаардлагад нийцүүлж үйлдвэрлэдэг. Бид баглаа боодлын чиглэлээр уян хатан боломжуудыг нэг цэгээс санал болгож байна.
Баянгол, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж, Мултипак үйлдвэрийн байр
7755 0101
9904 5931